Засгийн газар ээлжит бусаар хуралдана

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-03-10 08:32:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Европын орнуудаас ирэх, очих нислэгийг цуцлах эсэхийг хэлэлцэнэ.


Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг, “Монгол Улсад ажилладаг 57 настай франц иргэнээс авсан эхний шинжилгээгээр “COVID-19” илэрлээ. Тухайн иргэн Франц руу яваад 14 хоноод ирсэн байна. Францад амьдардаг хотод нь “COVID-19”-ийн нэг тохиолдол бүртгэгдээд байсан юм билээ. Францаас ирсэн даруйд нь Монголын эрүүл мэндийн байгууллагаас 14 хоног өөрийгөө тусгаарлах зөвлөмж өгсөн ч гурван ресторанаар үйлчлүүлснээс гадна Дорноговь руу явж компанийнхаа ажилтнуудтай хурал хийсэн байна. Энэ сарын 2-нд тухайн иргэнтэй хамт Москва-Улаанбаатарын нислэгээр ирсэн буюу нэгдүгээр хавьталд байсан 100 гаруй хүний нэр, хаяг, утасны дугаарыг нь авсан. Одоо шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлж байна. Мөн 2-3 дугаар хавьтал буюу хамт ирсэн хүмүүсийнх нь уулздаг, хамт ажилладаг 500 гаруй хүний нэр, хаяг, холбоо барих дугаарыг нэгтгээд байна” гэлээ.

Холбоотой мэдээ