НХМГ: Дотоодын 15 нислэгийн зорчигчдоос сэжигтэй тохиолдол илрээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2020-03-04 17:22:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагчид Улаанбаатараас орон нутаг руу нисэж буй дотоодын нислэгийн зорчигчдын эрүүл мэндийн байдлыг тогтмол хянаж байна.

Энэ сарын 3-ны 08:00 цагаас 4-ний 08:00 цаг хүртэл 15 нислэгийн 984 зорчигчийн эрүүл мэндийн байдалд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар халуурсан болон сэжигтэй тохиолдол илрээгүй байна. Иргэд хувийн ариун цэврийг сайтар сахиж, амны хаалтыг зааварчилгааны дагуу тогтмол зүүж, үйлчлүүлэхийг НМХГ уриаллаа.

Холбоотой мэдээ