БНХАУ-ын дарга Япон улсад төлөвлөсний дагуу айлчилна

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-02-28 17:04:43

ТОКИО. /Kyodo/. БНХАУ-ын дарга Си Жиньпиний Япон улсад хийх төрийн айлчлалын төлөвлөгөө өөрчлөгдөөгүй гэж тус улсын Гадаад хэргийн сайд Тошимицү Мотэги баасан гарагт мэдээлжээ. Коронавирусний халдвар тархсантай холбогдуулан уг айлчлалыг хойшлуулж магадгүй хэмээн олон нийт таамаглаж байжээ.


Т.Мотэги Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн хорооны Тамгын газрын дарга Ян Жечитэй Токио хотноо уулзсаны дараа сэтгүүлчдэд мэдээлэхдээ, БНХАУ-ын даргын айлчлалын төлөвлөгөө одоогийн байдлаар өөрчлөгдөөгүй байна гэжээ.


Энэхүү айлчлал ирэх дөрөвдүгээр сард болох төлөвтэй байгаа юм. Т.Мотэги, Ян Жечи нар айлчлалын талаарх яриа хэлэлцээгээ цаашид үргэлжлүүлэхээр тохиролцжээ. Мөн талууд дэлхий даяар 82 мянга гаруй хүнд халдварласан коронавирусний халдварын тархалтыг хязгаарлах чиглэлд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцсон байна. 

Холбоотой мэдээ