Иргэн Д.Доржпүрэв коронавирусний эрсдэлээс сэргийлэхэд зориулан 20 сая төгрөг хандивлав

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-02-28 12:35:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Шинэ төрлийн коронавируст халдвараас урьдчилсан сэргийлэхэд зориулан нийгмийн эрүүл мэндийн төлөө халуун цэгт ажиллаж байгаа албан хаагчдад иргэн Д.Доржпүрэв 20 сая төгрөг хандивлаж буйгаа ЭМЯ-нд хүлээлгэн өглөө.

Тэрбээр хэлэхдээ, “Монголчуудын эрүүл мэндийн төлөө олон мянган албан хаагч цаг наргүй ажиллаж байна. Эрсдэлтэй бүсэд ажиллаж буй тэдний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах нь маш чухал. Хэрвээ шаардлагатай тохиолдол гарвал автомашинаар үйлчлэхэд бэлэн байна” гээд иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалж байгаа эмч, ажилтнуудад талархал илэрхийлсэн юм.   

Түүний гэр бүл, хамт олноос хандивласан энэхүү мөнгийг галын шугаманд ажиллаж байгаа албан хаагчдыг зориулалтын хувцас хэрэгслээр хангахад зориулах аж.

Б.Содгэрэл 


Холбоотой мэдээ