Жефф Безос уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд 10 тэрбум ам.долларыг хандивлана

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2020-02-18 08:17:05

МОСКВА. /TASS/. Америкийн тэрбумтан, “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгоор “Дэлхийн сан”-г үүсгэн байгуулахаа мэдэгджээ. Тус сангийн үйл ажиллагаанд 10 тэрбум ам.долларыг хандивлана гэдгээ тэрбээр “Instagram” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.


“Дэлхий бол биднийг нэгтгэж буй цор ганц зүйл. Үүнийг хамтдаа хамгаалцгаая. Уур амьсгалын өөрчлөлт бол дэлхий дахинд заналхийлж буй томоохон аюул юм. Бид дэлхийг аварч чадна.” хэмээн тэрбээр тэмдэглэсэн байна.  


Энэ санаачилгын хүрээнд байгаль орчныг хамгаалах янз бүрийн аргуудыг хөгжүүлэхэд чиглэсэн эрдэмтэд, байгаль орчныг хамгаалагч идэвхтнүүд, засгийн газрын бус байгууллагуудын үйл ажиллагааг санхүүжүүлэх болно гэдгийг тэрбээр цохон дурджээ.


“Bloomberg” агентлагийн мэдээлснээр, Жефф Безосын хөрөнгө 130 тэрбум ам.доллар орчмоор үнэлэгдэж байна.

Холбоотой мэдээ