Нийт нутгийн 70 гаруй хувь зудын эрсдэлтэй хэвээр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-01-27 18:47:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн мэдээллээр улсын хэмжээнд нийт нутгийн 70 гаруй хувь зудын эрсдэлтэй байна. 

Энд Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Завхан, Архангай, Булган, Хэнтий, Сүхбаатар, Дорногов, аймгууд хамрагдаж байна. Эдгээр аймагт зуншлага оройтсон, бэлчээрийн даац хэтэрсэн, цасан бүрхүүл эрт тогтсон зэрэг нөлөөлжээ. Одоогоор 9 аймгийн 40 гаруй сум цагаан зудтай байна Зудад өртөж болзошгүй 16 аймгийн 50 гаруй сум байна. 


Мөн нийт нутгийн 70 гаруй хувь цастай байгаагаас Увсын 3, Завханы 12, Хөвсгөлийн 4, Архангай, Сэлэнгэ аймгийн тус бүр нэг суманд 20 см зузаан цастай байгаагаас мал бэлчээргүй болж, идэш хомсдож буй талаар газар дээр нь ажиллаж буй ХХААХҮЯ, ОБЕГ, Улсын онцгой комиссын хамтарсан ажлын хэсгээс мэдээлж байна. Цаг агаар хүндэрсэн аймгуудын малчдад хөнгөлөлттэй үнээр өвс тэжээл өгч байгаа аж. 

Цагаан зуд гэдэг нь цас их унаж, их хүйтэнтэй хавсрахыг хэлдэг байна. 



Холбоотой мэдээ