Н.Номтойбаяр: Би бүрэн эрхээсээ түдгэлзэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-01-24 12:41:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын МАН-ын бүлэг Төрийн ордонд хуралдаж байна.


Бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх юм.


УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хамаарал бүхий этгээдэд зээл авч өгсөн байж болзошгүй хэмээн хуулийн байгууллага шалгаж буй. Н.Номтойбаяр гишүүн уг асуудлаар хэвлэлийн бага хурал хийхдээ хэргийн нууцыг задруулсан хэмээн мөн үзсэн байна.


Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, “Бүлгийн хурлын дараа УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдана. Би дээрх асуудлуудтай холбоотой өөрт байгаа нотлох баримтуудаа танилцуулах юм. Бүлгийн хурал болон дэд хорооны хуралдааны шийдвэр гарсан даруйд мэдээлэл өгч байх болно. Өнгөрсөн оны 12 дугаар сард миний бие мэдээлэл хийхдээ өөрийн бүрэн эрхээсээ түдгэлзэх санал гаргаж байсан. Учир нь дээрх хэргийг шалгаж байхдаа хууль, хяналтын байгууллага надаас нэг ч удаа мэдүүлэг аваагүй. Харин одоо бүрэн эрхээсээ түдгэлзэхгүй” хэмээв.


Мөн УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн нас барсан хэргийн талаар товч мэдээлэл өгөхдөө, “Цагдаагийн байгууллагаас энэ хэргийн талаар мэдүүлэг авсан. Фолиграпын шинжилгээний үед миний өгсөн бүх хариулт 80-90 хувь үнэн гэсэн дүгнэлт гарсан” гэлээ.

Холбоотой мэдээ