Цэргийн штабын дарга нарын цугларалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-01-20 14:05:34

Өмнөговь /МОНЦАМЭ/ Аймаг, нийслэлийн цэргийн штабын дарга нарын цугларалт Өмнөговь аймагт боллоо. 

21 аймаг, нийслэл, дүүргийн цэргийн штабын дарга нар Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо цугларч тус хотын батлан хамгаалах товчоодын бэлэн байдлаас харилцан туршлага солилцлоо. Дайчилгааны хуулийг хэрэгжүүлэх, улс эх орны батлан хамгаалалтад иргэн бүрийн үүрэг оролцоо хамгийн чухал гэдгийг энэхүү онол практик хосолсон сургалтын үеэр онцолж байсан юм. Дайчилгааны үеийн зарлан мэдээлэл явуулах, нөөцийг бүрдүүлэх, дайчилгааны сургууль явуулах, техник хэрэгслийг дайчилгаатай сургуульд татан оролцуулах гэх мэт онол, дадлага хосолсон сайн туршлагыг судалсан байна. Өмнөговь аймгийн хувьд сүүлийн жилүүдэд батлан хамгаалах салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, материаллаг баазыг бэхжүүлээд байгаа юм.

Цугларалтын үр дүнд бүх аймаг, нийслэлийн цэргийн штабын дарга нар дайчилгааны хуулийг орон нутагт хэрэгжүүлэхтэй холбоотой онолын мэдлэг, сайн туршлага судалснаа онцлов. Мөн дайчилгааны товчоод хэрхэн ажиллах хууль журмыг хэрхэн сахиулах, бичиг баримтыг яаж бүрдүүлэх улмаар дадлага ажлыг яаж хийх дайны болон энх цагт яаж ажиллах талаар мэдлэг туршлагаа солилцсон байна.

Холбоотой мэдээ