Орон сууцны зээл буурч, чанаргүй зээлийн хэмжээ нэмэгджээ

Видео
montastudio@montsame.gov.mn
2015-09-22 14:54:42

Монгол банкны статистик мэдээллээр  орон сууцны үнийн индексийн жилийн өөрчлөлтийн хувь наймдугаар сарын байдлаар  хасах 10 руу орсон байна. Тэгвэл өнгөрсөн оны мөн үед 10.8 хувийн өсөлттэй дүнг харуулж байжээ. Орон сууцны зэх зээлд эрэлт буурсантай холбоотой гарч буй үнийн бууралтыг ипотекийн зээлийн явцтай холбон харвал оны  сүүлд гаргасан  8  сарын   банкуудын тайланд нийт 1100-аад зээлдэгчид  зээлдэгчид 60.9 тэр бум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноор банкуудын ипотекийн зээлийн үлдэгдэл 3.26 их наяд төгрөг болж  нийт зээлдэгч 74 орчим мянга  байна. Зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийг өмнөх сартай харьцуулахад 1.7 нэгж хувиар, оны эхнээс 18.8 нэгж хувиар,өмнөх оны мөн үеэс 46.8 хувиар буурчээ.
Монгол банкнаас өгсөн  7 сарын ипотекийн зээлийн үлдэгдэл ийм байсан бол наймдугаар сард зээлийн үлдэгдлээс хугацаа хэтэрсэн зээл 2.5 хувь чанаргүй зээл харин өмнөх сарын хэмжээндээ 0.6 хувьтай байна. Тухайн сард олгосон ипотекийн зээл өмнөх сараас 1.2 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 31.2 хувиар буурчээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд