Филиппинийг хар салхи дайрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2019-12-26 13:12:51

МАНИЛА. /AFP/. Филиппинд дэгдсэн "Фанфон" хар салхины улмаас 16 хүн амиа алджээ. Амиа алдсан хүний тоо цаашид нэмэгдэж магадгүй тухай тус улсын эрх баригчид мэдээлсэн байна.


Байгалийн гамшгийн улмаас нэг хүн амиа алдлаа гэж телевизийн “CNN” суваг лхагва гарагт мэдээлжээ.


“Reuters” агентлагийн мэдээлснээр, Зүүн Висайи бүс нутгаас 4000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Байгалийн гамшгийн улмаас дотоодын 60 орчим нислэг хойшлогджээ. Филиппиний хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, лхагва гарагт шилжих шөнө дэгдсэн хар салхинд 100 орчим байшин сүйдсэн байна.


Холбоотой мэдээ