Дархан-Уул аймагт “Хэрэглэгчийн жил”-ийн ажлууд эхэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-04-16 18:34:44

Дархан-Уул аймгийн ЗДТГ, тус аймгийн Хэрэглэгчдийн Эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн хамтран зохион байгуулсан хэвлэлийн хурал болов.

Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулж Дархан-Уул аймагт “Хэрэглэгчийн жил”-ийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор ажлын төлөвлөгөөг холбогдох байгууллагууд гаргаснаа хэвлэлийн хурлаар дамжуулж нийтэд хүргэхийг зорьжээ. Хэвлэлийн бага хуралд аймгийн Засаг даргын орлогч Р.Эрдэнэбаяр болон тус аймаг дахь ХЭАХН, аймгийн СХЗ-н хэлтэс, МХГ, Онцгой Байдлын газар зэрэг байгууллагууд хэвлэлийн бага хуралд оролцож “Хэрэглэгчийн жил”-ийн гол зорилтууд болон хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулсан юм. Хэвлэлийн бага хурлын эхэнд “Энэ 2016 он зөвхөн төр, нийгмийн байгууллагуудын төдийгүй хэрэглэгч олон түмний өөрсдийнх нь эрхээ хамгаалуулахын төлөө ухамсартай тэмцдэг, ухаалаг хэрэглээ, арвилан хэмнэлтийн горимд суралцах, соён гэгээрэх их аяны эхлэлийн жил байх болно. Хэрэглэгч чанартай, экологийн цэвэр бараа бүтээгдэхүүн хэрэглэж эрүүл орчинд амьдарч урт наслах нөхцлийг хамтдаа бүрдүүлье” гэж зохион байгуулагчид нь онцоллоо.

                               Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ