Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайны ялалтыг гэрэл зургаар харуулав

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2015-09-21 17:50:14

Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд фото зургийн үзэсгэлэнг өнөөдөр Монголын Уран зургийн галерейд нээлээ.

Энэхүү үзэсгэлэнг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас зохион байгуулав.

Үзэсгэлэнг зохион байгуулагчид Хятадын ард түмэн дэлхийн фашист түрэмгийллийн эсрэг дайнд маш их үрэгдэл гаргаж дэлхийн энхтайвны үйлст түүхт гавьяа байгуулсан. Хятадын ард түмэн дайны гашуун түүхийг хэзээ ч мартахгүй. Энхтайвныг эрхэмлэгч Хятадын ард түмний энэхүү түүх нь хамгийн сайн сурах бичиг, хамгийн тод сэрэмжлүүлэг байж, түүхийн үнэний өмнө үрэгдсэн баатруудаа дурсан санаж байх болно хэмээж байв.

Үзэсгэлэнд Хятадаас авчирсан нийт 150 гаруй гэрэл зургийг толилуулж байна.

Үзэсгэлэнгийн нээлтэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, БХЯ, БСШУЯ-ны ажилтнууд, ахмад дайчид, бизнесменүүд, Монгол-Хятадын “Найрамдал” сургуулийн сурагчид оролцов.

Тус үзэсгэлэн энэ сарын 25-ныг дуустал олны хүртээл болно.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд