Боксын аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД“Дорнод- 2016” аймгийн аварга шалгаруулах Идэрчүүдийн боксын тэмцээн энэ сарын 9-нд Чойбалсан хотод гурван өдөр үргэлжилж дүнгээ гаргав.
Холимог ангиллаар явуулсан энэ тэмцээнд Замын-Үүд, Дорноговь, Баянхонгор, Сүхбаатар аймгийн баг тамирчид хүчээ сорьжээ. Тэмцээний бага насны жинд Чойбалсан хотын 1-р сургуулийн сурагч Чингүүнээ, Тэмүжин, Хан-Уул сургуулийн Наранбаатар, Сүхбаатар аймгийн Эрхэмбаяр нар тэргүүлэв. Өсвөрийн ангилалд жин тус бүртээ Дорнодын Тэмүүлэн, Замын- Үүдийн Дэлгэрбаяр, Энхбаяр, Баянхонгорын Батмөнх, Чойбалсан хотын 12-р сургуулийн Бумчин нар алтан медалийн эзэн болов.
Багийн амжилтаар Дорнодын Хан-Уул сургуулийн баг тэргүүлж, Сүхбаатар, Замын-Үүдийн багууд удаалсан бол шилдэг эрэгтэй тамирчнаар Баянхонгорын Энхтөр, шилдэг эмэгтэй тамирчнаар Дорнодын Ангараг нар шалгарсан байна.
Дорнодын багийн дасгалжуулагч Т. Эрдэнэбаяр шилдэг дасгалжуулагчийн шагналыг хүртлээ.
Б.Туяа