Ангийн бууны сум тээвэрлэхгүй байхыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-10-31 13:48:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ыг зорьж буй иргэдийг гар тээш, ачаандаа ангийн бууны сум тээвэрлэхгүй байхыг ГХЯ-ны Консулын газраас анхааруулав.


БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлд энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 3-аас дээш жилийн ял оноодог байна. Монгол Улсын хэд хэдэн иргэн БНХАУ-ын хилээр нэвтрэхдээ гар тээш, ачаандаа ангийн бууны сум тээвэрлэж байгаад саатуулагджээ. Тиймээс БНХАУ-ыг зорьж буй иргэдийг ангийн бууны сум тээвэрлэхгүй байх, гар тээш, ачаагаа сайтар шалгахыг анхааруулж байгаа юм.


Холбоотой мэдээ