Ойн түймрийн улмаас хэдэн арван мянган хүнийг нүүлгэн шилжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-25 10:58:33

МОСКВА. /РИА Новости/. Ойн түймрийн улмаас Калифорни муж улсын 40-50 мянга орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгаа тухай “Deadline” сонин мэдээлсэн байна.


Tick” нэртэй энэхүү ойн түймэр нь Лос-Анжелест 3.7 мянган акр буюу 1.5 мянга орчим га газрыг хамарчээ. Хоёр долоо хоногийн өмнө Калифорнид дэгдсэн түймрийн улмаас 100 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байсан юм.


Өнгөрсөн оны 11 дүгээр сард Калифорни муж улсад томоохон түймэр дэгдсэний улмаас 85 хүн амиа алдаж, 14 мянган байшин, 528 худалдааны төв, 4 мянга гаруй барилга байгууламж эвдэрч сүйдсэн юм. Гал гарах болсон шалтгаан нь PG&E цахилгаан дамжуулах шугам байсныг гал түймэртэй тэмцэх алба тогтоосон байна. 

Холбоотой мэдээ