АНУ-д сурах хүсэлтэй хүүхдүүдэд зөвлөгөө өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-04-12 12:33:22

Өмнөговь аймгийн төвийн сургуулиудын ахлах ангийн хүүхдүүдэд АНУ-ын их дээд сургуулиудад хэрхэн элсэж орох тухай зөвлөгөө өглөө.

80 гаруй хүүхэд оролцсон тус арга хэмжээнд “Боловсролын зөвлөгөө мэдээллийн төв”-ийн ажилтнууд ирж мэдээлэл өгсөн юм. “Манай байгууллага нь АНУ-д суралцах сонирхолтой хүүхдүүдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгч тусалдаг. Манай салбар Өмнөговь аймгийн Төв номын сан дээр байрладаг юм. Энд буй төвөөрөө дамжуулан англи хэлний гарын авлага, дүрмийн болоод уран зохиолын номуудаар үйлчилдэг” гэж тус байгууллагын ажилтан н.Саямаа ярилаа.

АНУ-д суралцахын тулд англи хэлний шалгалт өгч байж тэнцэх эсэхээ шийддэг байна. Тиймээс англи хэлний мэдлэгээ сайжруулах хэрэгтэй бөгөөд нийгмийн идэвх сайтай байвал давуу тал болдог ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ