Төмөр замын суурин дэлгэцийн бүтээлд мөнхөрнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-04-12 11:25:52

Монгол Улсын Ардын жүжигчин Д.Мэндбаяр, СТА, жvжигчин Г.Золбоот, Д.Бямбацогт нарын гол дүрд нь тоглож буй  60-70 оны амьдралыг харуулсан "Ижийгээ би саналаа" киноны зураг авалт Дорноговь аймгийн Сайншанд хотод болж байна.  

Сайншанд хотын дөрөв, долдугаар баг буюу төмөр замын суурин Монголд анх төмөр зам тавигдах үеэс эхлэн улсын хөгжил дэвшилд  чухал үүрэг гүйцэтгэж ирсэн байдаг төдийгүй өмнөх нийгмээс үлдэж хоцорсон хуучин барилгууд, орос маягийн тосгон, төмөр замын дэр мод, зам, талбай зэргийг уран бүтээлчид обьектив хүчин зүйлүүд болгон ашиглаж байна.

Ялангуяа өмнөх нийгэмд киноны урлагийнхан төмөр замын амьдралыг тусгасан цөөнгүй дэлгэцийн бүтээлийг энд туурвиж  байжээ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ