Эрүүл мэндийн салбарын дэвшилтэт техник, технологийг танилцуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-10-04 16:59:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ, “Мишээл экспо” төв, Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэг, Монголын эмзүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбоотой хамтран  21 дэх жилдээ зохион байгуулж буй “Эрүүл мэндийн технологи-2019” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ.  

Үзэсгэлэнд эрүүл мэндийн салбарын дэлхийд тэргүүлэгч эм, эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид оролцож, технологийн дэвшлийг танилцуулж байна.

Энэхүү үзэсгэлэн нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний дэвшилтэт техник, технологийн талаар олон нийтэд танилцуулан сурталчлах, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох нөхцөл бололцоог бүрдүүлэх юм. Тиймээс гадаад улсад өндөр өртгөөр оношилж эмчилдэг өвчнийг эх орондоо оношилж эмчилдэг болгох, эрүүл мэндийн салбарын хувьд дэлхийд тэргүүлэх хэмжээний эм болон эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид иргэд, олон нийтэд технологийн дэвшлийг танилцуулахаар зорьжээ.

Энэ үеэр ард иргэдэд ЭМЯ-ны харьяа эмнэлгүүд 12 нэр төрлийн үзлэг оношилгоо, зөвлөгөөг үнэ төлбөргүй хийж байгаа юм.

Тус үзэсгэлэн “Мишээл экспо” төвд гурван өдөр үргэлжилнэ.


Холбоотой мэдээ