Их Британийн тамирчин 200 метрийн гүйлтэд дэлхийн аварга болжээ

Дэлхийд | Спорт
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-03 12:00:28

ДОХА. /TASS/. Доха хотноо болж буй Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 200 метрийн гүйлтэд Их Британийн тамирчин Дина Эшер-Смит алтан медаль хүртжээ.


Өдгөө 23 настай тамирчин 21.88 секундын амжилт үзүүлж, дээд амжилт тогтоосон байна. Америкийн тамирчин Бриттани Браун 22.22 секундээр хоёрдугаар байранд оржээ. Швейцарийн тамирчин Мужинга Камбужи 22.51 секундын хугацаагаар гуравдугаар байрын эзэн болсон байна.


Эшер-Смит 2016 онд Рио-де-Жанейро хотод болж байсан олимпын наадмын 4х100 метрийн буухиа гүйлтэд хүрэл медалийн эзэн болж байжээ. Доха хотноо болж буй ДАШТ энэ сарын 6-нд дуусах юм. 

Холбоотой мэдээ