Бүх Оросын кино урлагийн улсын дээд сургуулийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2019-09-29 18:09:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Бүх Оросын кино урлагийн улсын дээд сургууль /”ВГИК”/-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.


Тус сургуулийг үүсгэн байгуулсны 100 жилийн ойн хүндэтгэлийн ёслол энэ сарын 27-нд болсон. Энэ үеэр Монгол Улсын Элчин сайдыг Түр хамаарагч О.Очирмаа Бүх Оросын кино урлагийн улсын дээд сургуулийн захирал, ОХУ-ын соёл, урлагийн сургуулиудын холбооны ерөнхийлөгч, ОХУ-ын Боловсролын академийн академич, ОХУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн Владимир Сергеевич Малышевт одонг гардуулсан байна.


Хүндэтгэлийн ёслолд монголын талаас үе үеийн монгол төгсөгчдийн төлөөлөл болох Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, киноны нэрт зураач Түдэвийн Гоош, Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт кино оператор Мэдрэлтийн Мөрөнгуа, кино оператор Доржсүрэнгийн Тунгалаг зэрэг уран бүтээлчид оролцжээ.

Холбоотой мэдээ