У.Хүрэлсүх: Монголдоо ган, арматурын төмөр үйлдвэрлэж эхэлнэ гэдэг маш том амжилт

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-09-22 18:31:16
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Бэрэн металл” төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. 

“Бэрэн металл” ХХК нь жилд 200 мянган тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд Монгол Улсын гангийн импортын хэрэглээг 250 сая ам.доллараар багасгаж дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломжтой юм. Хэрэв  200 мянган тонн ган тогтмол үйлдвэрлээд байвал 40 мянган айлын орон сууцыг барих арматурын төмрийг хангаж чадах аж. Энэ нь Улаанбаатар хотын гэр хорооллыг дөрвөн жилийн хугацаанд орон сууцжуулах боломжтой гэж тус үйлдвэрийн удирдлагууд хэллээ.  

Уг мэдээллийн дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ, “ Монголчууд эрчим хүч, нефть, цемент, гангаа үйлдвэрлээд байвал улс орны томоохон бүтээн байгуулалтыг хийж хөгжлийг хурдасгах боломжтой юм. Мөн стратегийн ач холбогдолтой үйлдвэрүүдийг ашиглалтад оруулахад төрөөс дэмжин ажиллаж байгаа. Бензин, эрчим хүч, ган, цемент ашигладаггүй шинжлэх ухаан гэж үгүй. Тиймээс Монголдоо ган, арматурын төмөр үйлдвэрлэж эхэлнэ гэдэг маш том амжилт” хэмээн тодотголоо

Холбоотой мэдээ