Нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг мэдэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-04-10 17:36:50

Он гарснаар хойш Дорноговь аймагт улаанбурханы халдварын дэгдэлт нэмэгдэж  дөрөвдүгээр сарын 07-ны байдлаар 759 тохиолдол бүртгэгдсэнийг албаныхан өгүүллээ.

Дээрх өвчин нь вирусын гаралтай бөгөөд халдвар авсан хүмүүс хөл хорионы хугацааг баримтлахгүй ажил үйлчилгээ эрхлэж, олон  нийтийн газруудаар явж бусдад халдвар тарааж буй учир аймгийн ЭМГ-аас зохих байгууллагад мэдэгдлийг хүргүүлсэн байна.

Дөрвөөс тавдугаар сард өвчлөл улам нэмэгдэх хандлагатай байгаа тул халдвартын дэгдэлтийг бууртал хүүхдийн байгууллагын дунд олныг хамарсан ажил үйлчилгээ явуулахгүй байхыг сануулсан аж. Тиймээс энэ сарын 20-25-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн хүүхдийн “Яргуй-2016” наадмыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулав.

Х.Эрдэнэбулган

 

Холбоотой мэдээ