Давлагаагаар тэшигчийн ойролцоох аварга загасыг дроноор ажиглажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-09-19 13:36:33

КАНБЕРРА. /Fox News/. Өнгөрсөн бямба гарагт Австрали улсад нэгэн давлагаагаар тэшигч /surfer/ дараагийн давлагаагаа хүлээн завгүй байх үеэр түүнийг аварга загас тойрч буйг нэгэн дрон хэрэглэгч анхааруулжээ.


Шинэ Өмнөд Уэльс мужийн “Werri” эргийн ойролцоо сайн дурын эрэн хайх, аврах ажиллагаа явуулан дроноор эргүүл хийж байсан Кристофер Жой тухайн үеийн дүрс бичлэгийг хадгалсан бөгөөд дроны чанга яригчийг ашиглан аварга загас ойрхон байгааг давлагаагаар тэшигчид анхааруулж чадсан байна.


Давлагаагаар тэшиж байсан эрэгтэй дроныг харсны дараа эрэгт нэн даруй хүрчээ. К.Жойгийн тооцоолсноор, аварга загас 2.7-4 гаруй метрийн урттай байжээ. Австралийн "The New Daily" сонины мэдээлснээр, Шинэ Өмнөд Уэльс мужид далайн эргийн ойролцоо иргэдэд анхааруулга өгөх дронуудын туршилтыг өнгөрсөн оноос явуулж эхэлжээ.

Холбоотой мэдээ