Их Британийн нисэх буудлуудад “3D” сканер нэвтрүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-08-26 14:55:15

ЛОНДОН. /BBC/. Их Британийн томоохон нисэх буудлуудад гар тээш шалгах “3D” сканер нэвтрүүлэхээр болсон талаар тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон өнгөрсөн ням гарагт мэдэгджээ.


Их Британийн Тээврийн асуудал хариуцсан газрын мэдэгдэлд дурдсанаар, уг арга хэмжээг хэрэгжүүлснээр олон сая зорчигчийн цагийг хэмнэж, одоогоор хориглосон зарим эд зүйлийг нисэх онгоц руу авч орох боломж бүрдэх ажээ.


3D” технологи нь хамгийн сүүлийн үеийн дүрслэлийн системийг ашиглан тээшин дэх эд зүйлсийг илүү тод харуулах тул шингэн зүйлс болон зарим цахилгаан төхөөрөмжийг гар тээшиндээ хийх боломжийг олгох юм.  


Одоогийн байдлаар, Их Британийн хамгийн ачаалал ихтэй “London Heathrow” нисэх буудалд “3D” технологийг туршиж байгаа бөгөөд ойрын хэдэн жилийн хугацаанд буюу 2022 оны эцэс гэхэд нисэх буудлуудын олонхид нэвтрүүлэхээр төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ