Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2016-04-07 08:02:11

Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 7. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын битүүн. Бархасвадь гараг.

Дэлгэрүүлэгч одтой, 9 улаан  мэнгэтэй шарагчин хонь өдөр. Өдрийн барилдлага:Үл зохилдох. Шүтэн барилдлага:  Төрөхүй. Өдрийн наран 6 цаг 22 минутад мандан, 19 цаг 28 минутад жаргана.

Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Холбоотой мэдээ