Ард иргэдэд хамгийн их уршиг учруулсан 100 хар үйл явдлыг зарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-05 16:17:16

Монголын Залуучуудын Холбоо өнгөрсөн оны 3 дугаар сараас “Хулгайчгүй Монгол” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлсэн. Монгол төрийн босгыг өндөрсгөх зорилготой тус хөдөлгөөний хүрээнд "100 хар үйл явдал, Хар Цагаан жагсаалт" гаргаж буй нь олны анхаарлыг татаж байна.

1992 оноос хойш өнөөг хүртэл улс орны нийгэм, эдийн засаг болоод ард иргэдийн амьдралд хамгийн их уршиг дагуулсан “100 хар үйл явдал”-ыг 2016. 04.07-нд буюу Пүрэв гарагт олон нийтэд сонирхолтой байдлаар зарлах гэнэ. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө улам бүр хумигдаж, хүний эрх зөрчигдөж, иргэдийн амьдрал улам бүр доройтож, цагдах, хорих, баривчлах, эрх хасах, ажлаас халах, торгууль ногдуулах зэрэг үгс л илүү хүчтэй сонсогдох болсон нь хатуу үнэн. Харин энэ бүх айдас гутланд байхгүй гэж тэд үзэж байна. Тиймээс “Хулгайчгүй Монгол хөдөлгөөн”-өөс энэ  сарын 7-нд 100 хар үйл явдлыг албан ёсоор зарлахын зэрэгцээ хөгжлийн гарц хайсан гутлын жагсаал зохион байгуулна. Жагсаалд “нэгдсэн” гутал бүр тулгарсан асуудал байгааг илэрхийлэх аж. Жагсаалд оролцох хүн бүр  нэг илүү гутлаа авчирахад болно. Жагсаал хэнд ч нээлттэй. Хэрвээ та ажлаа хийгээд, хичээлдээ суугаад завгүй байсан ч гутлаа илгээгээд үзэл бодлоо илэрхийлэх боломжтойг “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийнхөн уриалж байна. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ