Тоглолтоо хийсэн ардын авьяастан хандив өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-07-25 08:56:34

Булган /МОНЦАМЭ/. “Мөнхийн аялгуу” уран бүтээлийн тоглолтоо нутгийнхаа зон олонд өргөн барьсан Булган аймгийн Хишиг-Өндөр сумын ардын авьяастан Ч.Бүжиндулам сумын мэдээлэл, соёлын төвд хандив өргөж, тоног төхөөрөмж бэлэглэжээ.

          Тэрээр  хөдөөд урлаг соёлын үрийг дэлгэрүүлэх, өв соёлоо хойч үедээ өвлүүлэх үйлсэд хүчин зүтгэж  орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж буй нэгэн бөгөөд түүний төрөл төрөгсөд, ах, эгч, дүү нар нь энэ ажлыг санаачлан зохион байгуулсан байна.

Холбоотой мэдээ