Наадмын өмнөх сорилго барилдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-07-02 16:32:28
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Ардын хувьсгалын 98 жилийн ой –Үндэсний их баяр наадамд барилдах бөх, сур, шагайн харваачид бэлтгэлдээ гарч сорилго тэмцээн зохион байгууллаа.

Сорилго барилдаанд нийт 40 гаруй бөх барилдсан бөгөөд Завхан аймгийн Завханмандал сумын харьяат, аймгийн арслан Батцэрэнгийн Уртбаяр түрүүллээ. Тамирчид Монгол Улсын харцага Н.Саранцогтын удирдлага доор наадмын бэлтгэлээ базааж байна.

Сорилго барилдааны үеэр аймгийн Засаг дарга, Үндэсний бөхийн холбооны дарга Д.Батлут зочилж гарын бэлэг гардуулсан юм. Бөх болон сурын тамирчид Булган аймгийн Хангал сумын “Цуврай” хэмээх газарт бэлтгэлдээ гарсан байна

                                    

Холбоотой мэдээ