ОХУ-ын Буриад улсын эмэгтэйчүүдтэй уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-06-27 09:21:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны удирдлага ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотноо тус улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар хоёр орны эмэгтэйчүүд бизнесийн бүхий л салбарт ажиллах боломжит нөхцөлийг бий болгоход хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцон хамтран ажиллахаар боллоо.

Мөн уулзалтад оролцсон бизнес эрхлэгчид ирэх сарын 8-11-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо болох "Дэлхийн монголчуудын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт"-д оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Уулзалтад Сэлэнгэ аймаг дахь Монголын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны салбар зөвлөлийн төлөөлөл оролцлоо. 

Холбоотой мэдээ