Ерөнхийлөгчийн зарлигаар ахмад дайчдыг шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-18 17:39:23

1945 оны Чөлөөлөх дайны түүхт 70 жилийн ойг тохиолдуулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар нэр бүхий хүмүүсийг шагнан урамшууллаа. 

Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг бататгаж хамгаалахын төлөө амь хайргүй тэмцэж явсан ахмад дайчдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 152 дугаар зарлигаар төрийн дээд одон медиалиар шагнасныг Өвөрхангай аймгийн удирдлагууд эздэд нь өнөөдөр хүндэтгэлтэйгээр гардуулж өглөө. 

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Хужирт сумын 5 дугаар багийн иргэн, ахмад дайчин Чойжоогийн Жамба, Арвайхээр хотын 3 дугаар багийн иргэн, ахмад дайчин Мөнхийн Цэдэндорж, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Хархорин сумын Шанх багийн иргэн, ахмад дайчин Нямын Осор, Арвайхээр хотын 7 дугаар багийн иргэн, ахмад дайчин Цэдэнбилэгийн Алтангэрэл, Хужирт сумын 5 дугаар багийн иргэн, ахмад дайчин Мөнх-Очирын Дондов, Богд сумын 5 дугаар багийн иргэн, ахмад дайчин Төмөрийн Гүнсэн хорол, Арвайхээр хотын 5 дугаар багийн иргэн, ахмад дайчин Гачингийн Зундуйдамба нарыг тус тус шагналаа.

Түүнчлэн ахмад дайчдад  Батлан хамгаалахын сайдын тушаалаар Чөлөөлөх дайны 70 жилийн ойн медаль, орон нутгийн зүгээс талархал, мөнгөн шагналаар шагнасныг энэ үеэр гардуулав.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд