Сурагчдын монгол бичгээр унших, бичих чадвар сайжирч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн сурагчид “Үндэсний өв соёлоо түгээгч, тээгч” улсын уралдаанд тавдугаар байрт шалгарчээ.
Үндэсний бичгийн
соёлыг залуу үеийнхэнд сургах,
өвлүүлэн үлдээх, монгол бичгийн соёл боловсролыг түгээгч багш, анги хамт олныг
шалгаруулах зорилгоор “Ертөнц” төвөөс “Үндэсний
өв соёлоо түгээгч, тээгч” улсын
уралдааныг тав
дахь жилдээ зохион байгуулжээ.
Уралдаанд 18 аймаг,
УБ хотын 4 дүүргийн ерөнхий боловсролын 160 сургуулийн
6-12 дугаар ангийн
611 бүлгийн 16352 сурагч оролцож, монгол бичгээр хурдан унших, хичээнгүй бичих
чадвараа сорин өрсөлдсөн байна.
Өмнөх оны уралдаанд Ховд аймгаас 28 бүлгийн сурагчид оролцож наймдугаар байр эзэлж байсан бол энэ удаа 39 бүлгийн сурагчид оролцов. Үүнээс Мянгад сумын ерөнхий боловсролын сургуулийн Э.Ууганзаяа багштай 8а бүлгийн сурагчид тавдугаар байрт шалгарч, аймгийн хэмжээнд амжилтаа ахиуллаа.
Энэхүү амжилт нь
Ховд аймгийн сурагчдын монгол
бичгээр унших,
бичих чадвар сайжирч байгааг харуулсан үзүүлэлт гэж албаныхан онцоллоо.