Цусны даралт хэмжих аппаратыг олон нийтийн газар байрлууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ”
зорилтот жилийн хүрээнд цусны даралт хэмжих аппаратыг иргэд олноор үйлчлүүлдэг
цэгт байршууллаа.
Цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, даралт хэмжих үзлэг оношилгоонд олон хүнийг хамруулахаар аймгийн ЗДТГ, ЭМГ-аас санаачлан энэхүү ажлыг хийж байна. Аймгийн Нутгийн удирдлагын ордон, ТҮНТ, БОЭТ, Арвайхээр сумын ЗДТГ, багийн төвүүд, төв зах зэрэг 10 цэгт аппаратыг зөвлөгөө, мэдээллийн хамт байрлуулсан бөгөөд иргэд цусны даралтаа хүссэн үедээ хэмжих, хянах боломж бүрдэж байгаа юм.
Цусны даралт ихсэх өвчнийг настай хүнд тохиолддог гэх ойлголт нийтийн дунд түгээмэл байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд таргалалт, удаан хугацаагаар суугаа ажил эрхлэх, идэвхтэй хөдөлгөөн дутагдах, буруу хооллох зэрэг буруу хэвшлээс үүдэн даралт ихсэх өвчин эрс залуужиж байгааг эмч, мэргэжилнтүүд хэлж байна.