Оготно устгагч төхөөрөмжийг малчдад тал үнээр нь борлуулав

Орон нутагт | Баянхонгор
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-18 16:33:55

Баянхонгор аймгийн Өлзийт сум өнгөрсөн жилийн эцсээр 253 мянган толгой мал тоолуулсан. Энэ зуны хувьд хур бороотой байсан хэдий ч газрын гарц төдийлөн сайнгүй байгаагийн дээр бэлчээрийн 40-50 хувьд үлийн цагаан оготно тархжээ.

Үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалалтаар 5000 га бэлчээрт микробиологийн аргаар буюу бактержуулсан будаагаар, 4500 га-д энгийн механик аргаар хийж байгаа аж. Мөн тус сум Орон нутгийн хөгжлийн сангаас үлийн цагаан оготнотой тэмцэх ажилд 20 сая төгрөг хуваарилан оготно устгагч төхөөрөмж тус бүрийг 300 мянган төгрөгөөр худалдан авч, малчдад тал үнээр нь борлуулжээ. 
10-11 дүгээр сард үлийн ус цутгах аргаар оготнотой тэмцэх ажлыг үргэлжлүүлэх юм байна. 

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд