"Спортын бага наадам"-ыг Төв аймгийн баруун бүсэд зохион байгуулав

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2019-06-14 14:49:39

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн баруун бүсийн сумдын төрийн албан хаагчдын чөлөөт цагийг спортоор хичээллэн зөв зохистой өнгөрүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, спортын зэрэг, цол олгох, нэгдсэн бодлогоор бүс нутагтаа спортыг төрөлжүүлэн хөгжүүлэх зорилгоор Өндөрширээт суманд “Баруун бүсийн сумдын спортын бага наадам”-ыг зохион байгуулжээ.

Спортын бага наадамд Өндөрширээт, Лүн, Эрдэнэсант, Баян-Өнжүүл, Дэлгэрхаан, Бүрэн сумын баг тамирчид оролцож сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, шатар, бөх гэсэн спортын таван төрөлд хүч чадал, авхаалж самбаа, оюун ухаанаа сорин өрсөлдсөн байна. 
Энэ үеэр Өндөрширээт
сумын Н.Энхбаяр, Лүн сумын Н.Намуундарь нарт волейболын спортын II зэрэг, Баян-Өнжүүлийн Т.Ууганбаярт волейболын спортын III зэрэг, Өндөрширээт сумын Б.Шагдар, Дэлгэрхааны Ш.Шатар, Лүн сумын Н.Цагаандарь нарт волейболын спортын I зэрэг олгожээ.

Өндөрширээт сумын Б.Баярмаа, Д.Ариунтуяа Эрдэнэсант сумын Б.Батсүх Ш.Давааням нарт сагсан бөмбөгийн спортын I зэргийн тамирчид болжээ

Тус бага наадмын тэргүүн байрт Өндөрширээт сумын баг тамирчид, дэд байрт Лүн сумын баг тамирчид, удаах байрт Бүрэн сумын баг тамирчид шалгарсан байна. Тэмцээнийг бүсийн хэмжээнд жилд 2 удаа зохион байгуулахаар болж, дараагийн тэмцээнийг Дэлгэрхаан суманд зохион явуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Холбоотой мэдээ