БНХАУ-ын ажиллагаа түгшүүр төрүүлж байна

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2015-09-18 15:58:47

ВАШИНГТОН. /NHK/. Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай Спратли арлууд дээр нислэгийн гурван зурвас байгуулж буй БНХАУ-ын ажиллагаа түгшүүр төрүүлж байна гэж АНУ-ын Номхон далайн командлалын тэргүүн, тэнгисийн цэргийн адмирал Харри Харрис мэдэгдэв.

Спратли арлуудын гүехэн устай хиймэл арлууд дээр 3000 метрийн урттай нислэгийн гурван зурвас БНХАУ байгуулж байгаа бөгөөд энэ нь цэргийн томоохон асуудал үүсгэж байна гэж Харрис Сенатын танхимд үг хэлэх үеэрээ мэдэгджээ.

Хиймэл арлууд дээр пуужингийн байгууламж барьж, сүүлийн үеийн нисэх онгоцуудаа БНХАУ байрлуулбал тус улс Өмнөд Хятадын тэнгисийг бүхэлд нь хяналтдаа оруулах боломжтой болно гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Мөн Умард Солонгос холын тусгалтай баллистик пуужин харвах төлөвтэй байгааг тэрбээр дурджээ.

БНХАУ-аас Умард Солонгост үзүүлэх нөлөө буурсан гэж тэрбээр мэдэгдээд, пуужингаас хамгаалах  “THAAD” системийг Өмнөд Солонгост байрлуулах шаардлагатай байгааг дахин сануулсан байна. Мөн тэрбээр Умард Солонгосаас ноцтой аюул заналхийлж байна гэжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд