Төрийн үйлчилгээг иргэдэд сурталчилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-18 15:21:12

Баруун-Урт сумын ЗДТГ-ын Иргэдэд үйлчлэх тасгаас төрийн үйлчилгээг иргэдэд сурталчлан таниулах, орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийг  дэмжих, иргэдийн санал хүсэлтийг сонсох зорилгоор "Иргэдээ сонсъё" сэдэвт багийн өдөрлөг өнөөдөр эхэллээ.  

Д.Сүхбаатарын талбайд нээлттэй хэлбэрээр болж буй уг өдөрлөгөөр багууд ажлын тайлангаа тавьж, иргэдэд шинэ мэдээлэл өгч, үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа, орон нутгийн хөгжлийн сангийн талаар иргэдээс санал судалгаа авч байна. Мөн  Онцгой байдлын газрын албан хаагчдын үзүүлэх тоглолт, багийн иргэдийн дунд "Их нүүдэл" шатрын болон  сагсан бөмбөг,  гүйлт, ролик, нийтийн бүжгийн тэмцээн болж байна. 

Б.Туяа

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд