Цукерберг Канадын парламентын Ёс зүйн хорооны хуралд оролцохгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-05-28 13:22:26

НЬЮ-ЙОРК. /CNN/. “Facebook” компанийн тэргүүн Марк Цукерберг болон тус компанийн гүйцэтгэх захирал Шерил Сэндберг Канадын парламентын нууцлал, ёс зүйн асуудал хариуцсан хорооны хуралд оролцохгүй.


“Mэдээллийн хадгалалтын аюулгүй байдал, интернэт болон ардчилал дахь нууцлалын” тухай асуудлуудыг хэлэлцэх хуралд Цукерберг, Сэндберг хоёрын оронд “Facebook” компанийн Канад дахь салбарын тэргүүн Кевин Чан, “Facebook”-ийн олон нийтийн бодлогыг хариуцсан захирал Нил Потс нар оролцох аж. Энэ долоо хоногийн даваа гарагаас лхагва гарагийн хооронд болох дээрх хорооны хуралд бусад орны төлөөлөгчдийг, мөн "Facebook", "Twitter", "Google" зэрэг компаниудын шинжээчид, мэргэжилтнүүдийг урьж оролцуулахаар төлөвлөж байгаа тухай урьд нь мэдээлсэн билээ.


Хэрэв Цукерберг, Сэндберг хоёр урилгыг үл тоомсорловол үүнийг Канадын парламентыг үл хүндэтгэсэн гэж үзэх болно гэж Консерватив намаас сонгогдсон депутат Боб Циммер урьд нь мэдэгджээ.


Холбоотой мэдээ