Төрийн албаны мэргэшлийн шалгалтын тов зарлагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-18 14:06:42

Сүхбаатар аймгийн нутгийн захиргааны байгууллагын дэс болон туслах түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалын 22 ажлын байрны сул орон тоог нөхөх иргэдийг сонгон шалгаруулах  төрийн албаны мэргэшлийн шалгалт зарлагджээ. 

Нутгийн захиргааны байгууллагаас зарласан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг сонгон шалгаруулах мэргэшлийн шалгалтыг аймгийн Засаг даргын Тамгын газарт ирэх 10 дугаар сарын 8-ны өдөр цахим хэлбэрээр авахаар товлогджээ. 

Г.Сүхээ

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд