АНУ-ын Ерөнхий прокурорыг худал мэдээлэл өгсөн хэмээн буруушаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-05-03 11:29:38

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Ерөнхий прокурор Уилльям Баррыг Конгресст худал мэдээлэл өгсөн хэмээн буруушаажээ.


2016 оны сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон гэх асуудлын талаар тусгай прокурор Роберт Мюллерын хийсэн тайланг У.Барр Сенатын танхимд танилцуулснаас нэг хоногийн дараа Н.Пелоси ийнхүү мэдэгдсэн байна.


Төлөөлөгчдийн танхимын дарга пүрэв гарагт мэдэгдэхдээ, У.Барр Конгресст худал мэдээлэл өгсөн ба түүнээс өөр хэн нэгэн ийм үйлдэл гаргасан бол гэмт хэрэг хэмээн үзэх байсан гэжээ. Мөн тэрбээр, хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэж нэмж хэлжээ. 

Холбоотой мэдээ