Нялхсын эндэгдэл нэмэгджээ

Орон нутагт | Баян-Өлгий
erdenechimeg@montsame.mn
2016-03-23 15:00:23

2016 оны эхний 2 дугаар сарын байдлаар  456 эх амаржиж,  амьд төрөлт 450 болж өмнөх оныхоос 15 хүүхдээр,нялхсын эндэгдэл өнгөрсөн онтой харьцуулахад хоёроор нэмэгдэж, 44 болсон байна.

Амбулаториор давхардсан тоогоор 65.7 мянган хүнд үзлэг хийгдэж, 5700 хүн хэвтэн эмчлүүлсэн. Халдварт өвчнөөр 352 хүн өвчилж өнгөрсөн оныхоос 5.5 дахин нэмэгдэж халдварт өвчнөөр өвчлөгчдийн 87.2 хувийг улаан бурхан өвчнөөр өвчлөгчид эзлэж  байна.

Сумдын засаг даргын тамгын газар болон аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 1074 болж өнгөрсөн оны мөн үеэс 531 хүнээр буюу 33.1 хувиар буурсан. Нийт ажилгүйчүүдийн 52.8 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Ажилгүй иргэдийн 63.1 хувийг 15-34 насны залуучууд байна.

Том малын зүй бус хорогдол 10192 толгой болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 9043 толгой буюу 8.8 дахин их байна. Том малын зүй бус хорогдлыг малын төрлөөр авч үзвэл тэмээ 14, адуу 650, үхэр 986, хонь 3508, ямаа 5034 байна. Нийт хорогдлын 49.4 хувийг ямаа, 34.4 хувийг хонь эзэлж байна. Мал хамгийн ихээр хорогдсон Цэнгэлд 5014, Баяннуурд 1619, Алтанцөгцөд 538, Толбод 512 толгой мал тус тус хорогдсон байна.

Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ