Малын хорогдол өмнөх жилийн мөн үеийнхээс бараг 10 дахин бага байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-04-12 10:03:12

Булган /МОНЦАМЭ/  Булган аймагт тавтай сайхан хавар болж, том малын хорогдол өмнөх жилийн мөн үеийнхээс бараг арав дахин бага байна.

Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын гаргасан мэдээгээр энэ сарын 10-ны байдлаар аймгийн хэмжээнд 7282 толгой мал хорогджээ.

Баян-Агт, Сайхан, Хутаг-Өндөр суманд нийтдээ 4800 мал хорогдож, аймгийн хэмжээний нийт хорогдсон малын 66,1 хувийг эзэлж байна.

Харин өнгөрсөн оны мөн үед 63,0 мянга гаруй мал хорогдоод байсан юм.

 

Холбоотой мэдээ