Баримт хэвлэж байгаа 38 орчим аж ахуй нэгж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-03-17 17:17:19

Шинээр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн дагуу энэ оны нэгдүгээр сараас гуравдугаар сарын 15-ны байдлаар  Дорноговь аймгийн Сайншанд хотод  НӨАТ-ын талон хэвлэж байгаа 38 аж ахуй нэгжийн мэдээлэл www.ebarimt.mn сайтад бүртгэлтэй байна.

Сайншанд хотод үйл ажиллагаа явуулдаг  “Номин” супер маркет, “МТ” Сайншанд ШТС, “Их –Уулын говь” зэрэг байгууллагууд хэрэглэгчдийн авсан бараанд төлбөрийн баримт хэвлэж өгч буй.

Мөн  НӨАТ-ын төлбөрийн баримт хэвлэдэг аж ахуй нэгжээр үйлчлүүлж, сар бүр сугалаанд оролцох хүсэл сонирхолтой иргэдийн тоо олширчээ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ