Алтайн салбар уулсаар салхины хурд ширүүснэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2019-02-19 13:11:45

Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн нутгаар энэ сарын  22-нд зарим газраар ялимгүй цас, 23,24-нд  зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 21,22-нд салхи баруун өмнөөс 5-10м/с, зарим газраар 10-12м/с, Алтайн салбар уулсаар 14-16м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 3-8м/с байна.

Агаарын температурын хувьд Их нууруудын хотгороор шөнөдөө 29-34 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байх төлөвтэй байна. Харин  21-нээс хүйтний эрч суларна гэж Ховд аймгийн  Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Ховд аймгийн нутгаар энэ сар гарснаас хойш хүйтний эрч буурахгүй өдөртөө хасах 17-19 хүртэл хэм хүйтэн байгаа юм.

Холбоотой мэдээ