Шайбтай хоккейн тэмцээний цомын эзнээр ”Жалам хар” баг шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-02-13 13:18:39

Дархан-Уул /МОНЦАМЭ/.“Болд сан”-ийн нэрэмжит шайбтай хоккейн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 8-10-нд Дархан хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн тэмцээнд Дархан, Шарын гол, Улаанбаатар хотын нийт найман багийн 100 гаруй тамирчин авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлджээ.

Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдсан шайбтай хоккейн тэмцээний тэргүүн байрыг Улаанбаатар хотын С.Өлзийбаяр ахлагчтай "Жалам хар" баг эзэллээ. Харин удаах байруудад Шарын гол сумын Г.Мөнхтулга ахлагчтай "Золбоот тамирчид", Сэлэнгэ аймгийн Б.Алдармөнх ахлагчтай "Бугант" багийн тамирчид тус тус эзэлжээ.

Мөн тэмцээний шилдэг хаалгачаар Б.Дашням, шилдэг довтлогчоор Ц.Шинэбаяр, шилдэг хамгаалагчаар Б.Батбаясгалан нар шалгарчээ.

Энэ удаагийн тэмцээнд Олон улсын хэмжээний мастер-5, Монгол Улсын Спортын мастер цолтой-40, спортын 1 дүгээр зэрэгтэй 60 гаруй тамирчид оролцсон байна.

Холбоотой мэдээ