Хөвсгөл аймагт тавдугаар сарын 1 хүртэл хурдан морины уралдааныг хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-02-05 00:23:39

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын энэ оны 57-р тогтоолыг үндэслэн Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдын захирамжаар тус аймгийн нутаг дэвсгэрт жил бүрийн 11-р сарын нэгний өдрөөс 5 сарын нэгний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээн зохион байгуулахыг хориглов.

Захирамжийг хэрэгжүүлж хориглосон хугацаанд аймгийн нутаг дэвсгэрт хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээн зохион байгуулахгүй байж хүүхдийн эрхийг хамгаалахад онцгой анхаарч хамтран ажиллахыг Морин спорт уяачдын холбоо болон нийт уяачдад уриалсан байна. Мөн захирамжийг зөрчин хориглосон хугацаанд хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаан зохион байгуулж хүүхэд оролцуулсан буруутай этгээдэд тухай бүрт хариуцлага тооцон ажиллахыг тус аймгийн Цагдаагийн газрын даргад үүрэг болгожээ.

Холбоотой мэдээ