Шилдэг, тэргүүний хамт олон, иргэн, төлөөлөгчдөд шагнал гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-02-04 00:57:15

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол түмний уламжлалт сар шиний баярын босгон дээр өнгөрч буй онд салбартаа төдийгүй улсдаа амжилттай ажиллаж хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг хийж ажлын байр, тогтвортой үйл ажиллагаа явуулсан шилдэг ААНБ, иргэнд шагнал гардуулав.

Тодруулбал 2018 оны аймгийн “Тэргүүний тариаланч” цол тэмдгээр Орхон сумын тариаланч Дамдингийн Батдэлгэр, Аймгийн “Сайн малчин” цол тэмдгээр Хонгор сумын малчин Дагвачоймболын Шинэориг нар тодорсон аж.

Харин  Тэргүүний сум” -аар Хонгор сум, “Тэргүүний баг” – аар Дархан сумын 11 дүгээр баг, Шарын гол сумын Хайрхан баг, “Хөдөлмөрийн аварга хамт олон”- оор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамт олон, “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллага”- аар “Дархан Авто замын засвар арчлалт” ТӨХК, “Шинээр ажлын байр бий болгосон байгууллага” – аар “Өгөөж Гурил” ХХК, Орон нутгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан байгууллага”-аар “Шарын гол” ХК, Аймгийн “Шилдэг фермер” Хонгор сумын “Халиун сүрэг” фермер шалгарсан ажээ.

Түүнчлэн энэ өдөр Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, тэргүүний төлөөлөгчдийг шагнаж урамшууллаа.

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаар Монгол Улсын хууль тогтоомжид тусгагдсан бүрэн эрх, чиг үүрэг, сумынхаа эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх талаар дэвшүүлсэн зорилтоо амжилттай хэрэгжүүлж, 2018 оны ажлаараа Хонгор сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал шалгарсан бол аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэхэд идэвх санаачилгатай ажиллан Тэргүүний төлөөлөгчөөр Г.Эрдэнэсүх, З.Бадрал, Х.Батжаргал нар шалгарсан аж.

 

Холбоотой мэдээ