Приус машины цонх хагалж, эд зүйл хулгайлах тохиолдол ихэсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-02-02 10:40:35

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Сар шинийн өдрүүд ойртсон энэ үед хулгайн гэмт хэрэг нэмэгджээ. Нэгдүгээр сарын 30, 31-ний өдрүүдэд ил тавьж хонуулсан нийт 35 тээврийн хэрэгслийн жижиг цонхыг хагалж эд зүйлсийг нь хулгайлсан гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл Цагдаагийн газарт бүртгэгджээ.

Тус хэргийн дагуу Цагдаагийн газрын алба хаагчид холбогдох ажиллагааг хийн эрэн сурвалжлах ажлыг хийж байна.

Гэмт этгээдүүд шөнийн цагаар орон сууцны хорооллын гудамж талбай, зогсоолд ил задгай тавьсан, ихэвчлэн приус маркийн автомашины цонхыг хагалж автомашин доторх эд зүйлсийг хулгайлжээ.

Одоогоор хэрэгтнийг илрүүлээгүй бөгөөд иргэд тээврийн хэрэгслээ ил задгай тавьж хонуулахгүй байх, зориулалтын хамгаалалттай, камертай орчинд тавьж байхыг анхааруулж байна. Мөн сэжиг бүхий этгээдүүдийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллагын 7037102 утсанд мэдэгдэж хамтран ажиллахыг хүсч байна.

Холбоотой мэдээ