Дархан сум “Хөдөлмөрийн аварга”-уудаа шалгаруулж, шагналыг нь гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-02-02 11:04:03

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын ЗДТГ-аас улс, орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлсан шилдэг тэргүүний хамт олон, иргэнийг шалгаруулан Хөдөлмөрийн аварга”-аар өргөмжиллөө. Салбар салбараас тодорсон 2018 оны хөдөлмөрийн аваргуудад шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа Залуучууд театрын их танхимд болов

Төр, захиргааны салбар

Дархан-Уул аймгийн ХХҮГ-ын Нийгмийн халамжийн хэлтсийн дарга Батсүхийн Оргил

Хүнс, хөдөө аж ахуйн салбар

Малчин багийн иргэн Цэвээнжавын Нэмэхжаргал

Боловсролын салбар

Дархан сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Вандангийн Отгонхүү

Дэд бүтцийн салбар

Дарханы Дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн турбины машнист Дэндэвийн Давхарбаяр

Соёл, урлагийн салбар

Дархан-Уул аймгийн Залуучууд театрын Удирдаач, Хөгжмийн зохиолч Отгоны Золбаяр

Нийтийн аж ахуй үйлчилгээний салбар

Дархан Ус суваг ХК-ийн Нийтлэг үйлчилгээний албаны экскаваторчин Гантөмөрийн Золбоо

Спортын салбар

Дархан сумын 4 дүгээр сургуулийн 11а ангийн сурагч Туулын Солонго

Эрүүл мэндийн салбар

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Амаржих тасгийн нярайн их эмч Сүхбатын Уранчимэг

Хууль зүйн салбар

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах хэсгийн байцаагч, Цагдаагийн ахмад Цэндийн Билэгсайхан нар тодорч шагналаа гардан авлаа.

Харин хөдөлмөрийн аварга байгууллагаар Дархан-Уул аймгийн Дарханы Дулааны Сүлжээ ТӨХК-ийн хамт олон, хөдөлмөрийн аварга багаар  Дархан сумын 1 дүгээр багийн хамт олон тус тус шалгарсан аж.

Хүндэтгэл ёслолын үйл ажиллагаанд Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням, нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, ИТХ-ын тэргүүлэгчид, Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал, Засаг даргын орлогч Д.Батбаяр, ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун нар оролцож,шилдгүүдийн шагналыг гардуулав.

Холбоотой мэдээ