Ажлын байрыг нэмэгдүүлсэн тариаланчдыг “Улсын аварга тариаланч”-аар шалгарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон/МОНЦАМЭ/
Баян-Өндөр сумын Яргуйт багийн тариаланч Д.Нэргүй, Жаргалант сумын Улаантолгой
багийн тариаланч Д.Дарьсүрэн нар “Улсын
аварга тариаланч” –аар шалгарлаа.
Тариаланч Д.Нэргүй эдийн засагч мэргэжилтэй, 1995 оноос газар
тариалан эрхэлж Жаргалант сумын Мухар булан гэдэг газарт өөрийн эзэмшлийн 7 га
газарт төмс, хүнсний ногоо тариалж, төмсөө гала сортын үрээр шинэчилж Орхон аймгийн төмс, хүнсний
ногооны зах зээлийн тодорхой хувийг хангаж байна. Мөн
Мөн 2015 оноос хойш 14 байгууллагад ногоогоо нийлүүлж байгаа ажээ. Өнгөрсөн онд 12 га газарт төмс, 2 га талбайд
нарийн ногоо тарьж, усалгааны тоног төхөөрөмжөө шинэчилж га–аас авах ургацаа
нэмэгдүүлсэн байна. Тэрээр 2018 онд гурван иргэнийг байнгын, 20-30 иргэнийг түр
ажлын байраар хангажээ.
“Улсын аварга тариаланч”-аар шалгарсан Жаргалант сумын тариаланч
Д.Дарьсүрэн 33 жил газар тариалангийн салбарт ажиллаж байна. Тэрээр 6.6 га
эргэлтийн талбайтай, 2018 онд 26 тн төмс, 70 тн байцаа, 15 тн лууван, 5 тн шар
манжин, 8 тн хүрэн манжин, 4.5 тн сонгино
хураан авчээ. Тэрээр нэг хүнийг байнгын, 15-20 хүнийг түр ажлын байраар
хангажээ.