Мал ид төллөж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-15 10:46:19

Баян-Өлгий аймагт мал төллөж эхэллээ. Тус аймагт энэ хавар 600 мянган мал төллөх юм.

Аймгийн Засаг дарга Х.Дармен цаг үеийн ажлын талаар нийт иргэдэд хандан товч мэдээлэл хийхдээ, Булган сумын мал отроос нутагтаа буцаад ирлээ. Сагсай, Улаанхус, Цэнгэл сумын дийлэнх малчид нүүж хаваржаандаа хүрэв. Саяхны цасан шуурганаар нэг хүний амь эрсдсэнийг анхааран цаг агаарын мэдээг өдөр тутам сонсч сонор сэрэмжтэй ажиллавал зохино хэмээн санууллаа.

Оны эхнээс шинийн нэгнийг хүртэл нийт нутгаар цас орсноор өвлийг хүндхэн  даван туулаад байна. 15 мянган мал хээл хаяж 10 мянга гаруй толгой мал хорогдов.  Хорогдлын дийлэнх хэсгийг Баяннуур, Цэнгэл сум эзэлж байгаа ажээ.

 

Ш.Айзаря

Холбоотой мэдээ